Пүрэвтэй мөрийтэй тоглоод алдсан мөнгөө Дорж төлөхгүй байжээ. Дорж шинэ зөөврийн компьютертэй болсныг мэдсэн Пүрэв тэдний гэрийн ойролцоо амьдардаг Лхагва руу утасдаад “Доржийн гэрт орхисон компьютерээ авахуулах хэрэг байна. Дорж амралтын өдрүүдэд хөдөө явсан эзгүй байгаа. Гэхдээ намайг юмаа аваарай гэсэн юм” гэж тайлбарлаад “гэрийнх нь үүдний шалавчин доор түлхүүр нь байгаа. Гэрт нь очоод миний компьютерийг аваад ирнэ үү” гэж Лхагваас гуйжээ.
Лхагва ийнхүү утсаар ярьж байх үед гэрт нь байсан Лувсан яриаг сонсоод Доржийн гэрээс компьютер хулгайлахаар ухасхийжээ. Пүрэвийн гуйлтыг биелүүлэхээр Лхагва Доржийн байшинд ирэхэд арын хаалга нь онгорхой, гэрт нь Лувсан хамаг юмыг нь ухаад зогсож байх нь тэр. Лувсан баригдсанаа мэдээд цочин балмагдаж, арагшаа савж ойчихдоо толгойгоороо ширээний булан мөргөж ухаан алдав. Лхагва дээд давхрын өрөөнөөс хайж байгаад компьютерийг олж авав. Өөртөө компьютертэй болохыг хүсдэг байсан Лхагва Доржийн компьютерийг хүн олохооргүй газар нууж, өөрийн болгохоор шийдэв. Тэгээд цагдаагийн шуурхай алба руу утасдав. Цагдаагийн мөрдөгч нар ирэхээс өмнө Лувсан ухаан ороод, арын хаалгаар гараад арилаад өгөв. Харин Цагдаагийнхан ирэхэд Лхагва тэдэнд учир байдлыг ярьж, Лувсан компьютерийг аваад явчихсан байна гэж тайлбарлав. Цагдаагийнхан Лувсангийн гэрт ирэхэд тэрээр толгойндоо авсан гэмтлийн улмаас нас барсан байв.
Пүрэв, Лхагва, Лувсан /хэрэв амьд байсан бол/ нарыг ямар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болох вэ? Тэдэнд тус бүртээ өөрийгөө өмгөөлөх ямар боломжууд байж болох вэ?
No comments:
Post a Comment